БОЛОВСРОЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ЗОРИЛГО:
Хөгжлийн чиг хандлага,
нийгэм, соёлын үнэт зүйл, хэрэгцээнд нийцүүлэн боловсролын тэгш хүртээмжтэй,
чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх, таатай орчин бүрдүүлэх замаар бие даан сурах, ажиллах, амьдрах
чадвартай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, бүтээлч иргэнийг төлөвшүүлж, боловсролын чанарт ахиц гаргахад
оршино.
БОЛОВСРОЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ЗОРИЛТ:
- Хүний
эрх, эрх чөлөө, нэр төр, ардчиллын үнэт зүйлс, үндэсний түүх, хэл, соёл, өв
уламжлал, зан заншлыг хүндэтгэн хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж
бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа болгоно.
- Суралцагчдад
ээлтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх сургалтын орчныг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлд
бүлгийн суралцагчийг
сургууль, цэцэрлэгт сурах, хөгжихэд
нь дэмжлэг үзүүлж боловсролд тэгш хамруулна.
- Цахим сургалтын санг хөгжүүлж, сургалтын
хөтөлбөр, агуулга, хичээл боловсруулан, хэрэглэгдэхүүн бэлтгэн туршиж бүх насны
иргэдэд суралцах боломжийг бүрдүүлнэ.
- Багш, мэргэжилтний мэргэжлийн ур чадвар,
нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, мэдээлэл харилцааны технологи
ашиглах ур чадварыг дээшлүүлж, ажлын байранд тасралтгүй хөгжүүлж, тэдний ажлыг
үнэлэх, урамшуулах тогтолцоог нэвтрүүлнэ.
- Орон нутгийн онцлогоос хамаарч хос
хэлний сургалтын бодлого, хөтөлбөр, олон
хэлт боловсролын арга зүйг туршин хэрэгжүүлж, дэлгэрүүлнэ.
- Монгол
хэлний сургалтыг сайжруулах цогц бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.
- Сургууль,
цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинээр цэцэрлэг, сургууль барих ажлыг
холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.