Хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа - Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

Go to content
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
1. Газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Инновацийн тухай хуульд заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
1.1. Боловсролын болон шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр:
1.1.1. Боловсролын болон шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;
1.1.2. Боловсрол шинжлэх ухаан, технологи, инновацийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулах, баяжилт, шинэчлэл хийх, хэвийн ажиллагааг хангах;
1.1.3. Шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаг үеийн бусад асуудлаар орон нутгийн сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын удирдах ажилтанд мэдээлэл өгөх, солилцох (уулзалт, онлайн хурал, сургалт/семинар, хэлэлцүүлэг гэх мэт) үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;
1.1.4. Боловсрол салбарыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, арга хэмжээ, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөлийн шийдвэр, зөвлөмж гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;
1.1.5. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, тэгш хамран сургалт, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтан, сурагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд энэ чиглэлийн мэдээллээр хангах;
1.1.6. Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, тэгш хамран сургалт, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон холбогдох талуудын түншлэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон боловсролын үнэлгээ, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг мэдээллээр хангах, санал боловсруулах;
1.1.7. Боловсролын тухай хуулийн 34.1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан сургалтын байгууллагын өөрийн болон мэргэжил, арга зүйн удирдлага, багшийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн удирдамжаар хангах, багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
1.1.8. Сургалтын үйл ажиллагаанд хөтлөх сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/ болон багш, сурагчийг сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах, сургуулиудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, тайлагнах;
1.1.9. Бага, дунд боловсролын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ олгохтой холбогдох асуудлын хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах, хяналт тавих, тайлагнах;
1.1.10. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хоол тэжээл, хүнсний норм, норматив, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага, олон нийт, эцэг эх, асран хамгаалагчийн тавих хяналтыг тогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах үйл ажиллагааг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах;
1.1.11. Хос хэлний сургалттай сургуулийн сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг боловсруулах, хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах, олон хэлт боловсролын арга зүйн туршин дэлгэрүүлэх;
Back to content