Боловсрол, соёл, урлагийн газрын тухай - Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Go to content

Main menu:

ТАНИЛЦУУЛГА
Боловсрол, соёл, урлагийн  газрын тухай
  Аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газар нь Засаг даргын дэргэдэх тухайн аймгийн  боловсролын байгууллага, иргэдийг төрийн захиргааны болон мэргэжлийн  удирдлагаар хангах, тэдний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үүрэг бүхий  байгууллага юм. Байгууллагын дарга нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж ажилладаг.
   Аймгийн Боловсролын, соёл, урлагийн газар  нь  Байгууллагын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжил-арга зүйн нэгжид  хичээл тус бүрийг хариуцсан мэргэжилтэн болон үйлчилгээний ажилтан   зэрэг 27 хүний бүтэц орон тоотой ажилладаг.
Аймгийн Боловсролын, соёл, урлагийн газар   нь  Байгууллагын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжил-арга зүйн нэгжид   хичээл тус бүрийг хариуцсан мэргэжилтэн болон үйлчилгээний ажилтан    зэрэг 27 хүний бүтэц орон тоотой ажилладаг. 2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын төрийн 37, хувийн өмчийн 6 сургууль нийт 43 сургуульд / бага сургууль 16, дунд сургууль 3, ахлах сургууль 24 /  1493 багш, 22591 сурагч  өдрөөр, эчнээгээр 11, дүйцсэн хөтөлбөрөөр 344 хүүхэд суралцажбайна.   Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. Багш нарын 59 % нь мэргэжлийн   зэрэгтэй, 74,2 % нь эмэгтэй багш нар байна. Аймгийн хэмжээнд  42 цэцэрлэгт 6701 хүүхэд хамрагдаж, 246 хүмүүжүүлэгч багш, 215 туслах багш, бусад ажилтнууд нийт 748 хүн  ажиллаж байна. Нийт 31 сургуулийн 44 дотуур байранд 4514 хүүхэд амьдарч байна.

Энэ хичээлийн жилд БСУГазар нь боловсролын салбарт 16 төрлийн зорилт дэвшүүдэн ажиллаж байна
1. Сургалтын чанарыг ахиулах, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлж, удирдлагын менежментийг сайжруулна.
2. Хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудын бага ангийн монгол хэлний хичээлийн сурах бичиг зохиох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах асуудлыг зохих түвшинд шийдвэрлүүлнэ.
3. Бага анги, монгол хэлний багш нарын монгол хэлний мэдлэг, чадвар боловсролыг үе шаттайгаар дээшлүүлнэ.
4. Эх хэлээ \ казах хэл \ эрхэмлэн, түүх соёлоо хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.
5. ЭЕШ-ын хичээл сонголтыг оновчтой болгож, чадвартай багшийг сонгох, чанарыг ахиулах тал дээр онцгой анхаарч ажиллана. ЭЕШ-ын аймгийн дундаж оноог 10-15 оноогоор ахиулна.
6. 6 настай хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
7. “ Цахим гадуурхал цаашаа “ хөтөлбөрийг үр бүтээлтэй хэрэгжүүлнэ.
8. Хүүхдийн цэцэрлэгийн багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх
9. “ Хоггүй орчинтой болъё “ хөтөлбөр хэрэгжүүлнэ.
10. “Хүүхэд бүр авьяастай”, “Хүүхэд бүр уншигч” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
11. Багш, сурагчдын дунд монгол хэлний яриа, мэдлэг, чадварыг дээшлүүлэх уралдаан, тэмцээнийг тогтмол явуулах
Цахим холбоос
Холбоо барих
Хөгжимт драмын теартын 3-р давхар, 5-р баг,
Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
7042-2367
bsgbu_edu@yahoo.com
Copyright © 2013-2020 www.edu.bo.gov.mn
хүлээн авах бол манай сайтад бүртгүүлнэ үү.
Та шинэ мэдээ мэдээллийг и-мэйл хаягаараа


Back to content | Back to main menu