Үйл ажиллагааны төлөвлөгөө - Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Go to content

Main menu:

ТАНИЛЦУУЛГА
Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь  дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна
- Боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчилах,  тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хяналт-шинжилгээ хийж,  үнэлгээ өгөх, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах, мэдээлэх;
- Боловсролын салбарыг хөгжүүлэх, орон нутгийн бодлого, чиглэлийг  тодорхойлох, стратегийн төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хийх,  хяналт-шинжилгээ, үнэлгээ өгөх;
- Төрийн өмчийн боловсролын болон орон нутгийн байгууллагын үйл  ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, төсвийн зарлага, санхүүжилтийн  гүйцэтгэлийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргуулан үнэлгээ  өгөх, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнах;
- Боловсролын стандарт, үндэсний киррикюлим, сургалтын төлөвлөгөөг орон  нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллага,  хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх,  гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг батлах, хяналт  тавих;
- Боловсролын байгууллага, суралцагч, багш, ажилтан, ардын авъяастны  дунд бага хурал, сургалт, семинар, олимпиад, уралдаан тэмцээн, урлагийн  наадам зохион байгуулах, сурталчилах, тайлан мэдээг хугацаанд нь гаргах;
- Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх,  үнэлгээ өгөх, аттестатчилах, сургалтын байгууллага байгуулах,  тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох талаар санал, дүгнэлт гаргах;
- Сургууль завсардалтыг бууруулах, иргэдэд албан ба албан бус арга  замаар боловсрол, мэргэжил олгох, чанартай, үр ашигтай үйлчилгээ  үзүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болон мэргэжлийн сургуулийн  элсэлтийн шалгалтыг холбогдох байгууллагатай хамтран дүрэм, журмын дагуу  зохион байгуулах, зохих түвшний боловсрол эзэмшсэн иргэдэд олгох  боловсролын гэрчилгээ, үнэмлэх захиалах, нэгж байгууллагад хүргэх,  тайлан мэдээ гаргах;
-   Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилгыг  засварлах, өргөтгөх, шинээр барих зэрэг хөрөнгө оруулалтыг төлөвлөх,  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Боловсролын байгууллагыг ном, сурах бичиг, хөгжмийн зэмсэг, тоног  төхөөрөмж, тавилга, компьютер, кабинет, лабораториор хангах ажлыг  төлөвлөх, зохион байгуулах, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад хяналт  тавих.
Цахим холбоос
Холбоо барих
Хөгжимт драмын теартын 3-р давхар, 5-р баг,
Өлгий сум, Баян-Өлгий аймаг, Монгол улс
7042-2367
bsgbu_edu@yahoo.com
Copyright © 2013-2020 www.edu.bo.gov.mn
хүлээн авах бол манай сайтад бүртгүүлнэ үү.
Та шинэ мэдээ мэдээллийг и-мэйл хаягаараа


Back to content | Back to main menu