“WELCOME” хөтөлбөр

Go to content

“WELCOME” хөтөлбөр

Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
Published in Цаг үеийн мэдээ · 7 October 2022
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.4.1.1-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран хэрэгжүүлэх гэж буй “WELCOME” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагдаж дүнгээ гаргасан байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэл, аймаг, сумдын нийт 70 гаруй сургууль, БСҮХ-ийн Гадаад хэлний төвд материалаа хүргүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын комисс тус хөтөлбөрт ирүүлсэн материал, өргөдлүүдийг хянаж үзсэний үндсэн дээр 20 сургуулийг “WELCOME” хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагаар шалгаруулсан байна.Манай аймгаас ерөнхий боловсролын 2 сургууль шалгарсан байна.
1.Баян-Өлгий аймаг     Буянт сумын ерөнхий боловсролын сургууль
2.Баян-Өлгий аймаг     Өлгий сумын  ерөнхий боловсролын лаборатори 2-р сургууль
Монгол улсад бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хүрээнд анх удаа зарлагдаж байгаа “WELCOME” хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагаар         шалгарсан ерөнхий боловсролын  2 сургуулийн удирдлага, багш нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.




Back to content